БНХАУ-ын талаас Сангийн сайд Б.Жавхланд нүүрсний чингэлэг тээврийн туршилтыг эхлүүлье гэсэн саналыг ирүүлжээ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд нар Гашуунсухайт-Ганц модны боомтод ажиллахаар төлөвлөж байгаа аж. ОХУ-ын Шадар сайдын айлчлалын дараа гурван сайд Өмнөговийг зорьж нүүрсний чингэлэг тээврийг эхлүүлэх бололтой. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нүүрсний чингэлэг тээврийн терминалын хажууд гэр кэмп барьж, 200 жолоочийг хэнтэй ч уулзуулахгүйгээр тусгаарлаад, шөнө нь Цагаанхаднаас терминал руу, өдөр нь Хятад руу нүүрс тээвэрлэх хуваарь гарган ажиллахаар болсныг мэдээлжээ.