Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 онд боловсролын салбарт 2.3 их наяд төгрөг төсөвлөсөн талаараа мэдээллээ. Тэрбээр энэ өөрийн цахим хуудсандаа "Боловсролын хүртээмжээс илүү боловсролын чанарт анхаарахаар тооцож 2022 оны төсвийн төсөлд 2.3 их наяд төгрөг тусгалаа. Энэ нь 2022 онд төлөвлөсөн ДНБ-ий 4,9 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын 12,8 хувийг эзлэхээр байна" хэмээн нийтэлжээ.