Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар АН-ын төлөөлөл М.Тулгат, Д.Ганбаяр, Б.Анхбаяр нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуулийн үр дүн, холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох зарим асуудлын талаар тэд байр сууриа илэрхийлэв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Сонгуулийн төв байгууллагын хувьд сонгуулийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, хяналттай байлгах, санал тоолох төхөөрөмж болон санал хураалтын дүнг гаргах талаарх хуульд заасан үйл ажиллагааг олон нийтэд баримттайгаар үзүүлдэг. Цаашид сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр өргөн цар хүрээтэй ажил зохион байгуулахад хамтран ажиллах боломжтой. Үүнд улс төрийн намын үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой” хэмээсэн юм.
АН-ын төлөөллүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн сонгуулийн ирц, оролцооны талаарх холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч, цаашид сонгогчдын боловсролыг сайжруулахад Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана” гэв.
Бэлтгэсэн Б.Уран