Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр "Номин", "Оргил", "И-март" сүлжээ дэлгүүртэй хамтран аравдугаар сард туршилтыг эхлүүлжээ. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх гурван сүлжээ дэлгүүр болон өмнө нь үйлчилж байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ. Аравдугаар сарын 20 буюу өнөөдрөөс хүнсний эрхийн бичгээр дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг иргэдийн санхүүжилт дансанд нь орох аж. Цаашид ХНХЯ-наас Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах аж.
Ийнхүү иргэд өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүдээс гадна өөрийн гэрт ойр "Номин", "Оргил", "И-март" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой боллоо. “Номин” дэлгүүр нийслэлд-44, орон нутагт 14 салбартай. Мөн “Оргил” худалдааны төв нийслэлд-9, орон нутагт -2 салбартай аж. Харин “И-МАРТ” хайпермаркет нийслэлд 3 салбартай билээ.