Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2153 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1147 нь нийслэлд, 1006 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав.
Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 17 хүн нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1518 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 717 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 52 060 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9241 нь хөнгөн, 6920 нь хүндэвтэр, 2197 нь хүнд, 359 нь маш хүнд гэсэн оноштой аж.