Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт шинжилгээний байнгын болон явуулын цэг ажиллаж, 630 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахаар төлөвлөжээ.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 44 баг, суурин 35 цэгт 88 багийн 333 эмч, ажилтан ажиллаж, 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.364 (75.8 хувь), 16-17 насны 26.456 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.