Хилийн боомтуудаар нэвтрэх нүүрсний экспорт нэмэгдэж байгаа тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 24-нөөс энэ сарын 14-нд 6919 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гаргажээ. Энэ нь өнгөрсөн наймаас есдүгээр сарын гурван долоо хоногийн (наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16) үзүүлэлттэй харьцуулахад 60 орчим хувиар өссөн дүн гэв. Сонирхуулахад, Ганцмодны боомтоор нийлүүлэх Монголын нүүрсний экспорт энэ улиралд нэмэгдэж магадгүй хэмээн sxcoal.com цахим хуудсанд тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, наймдугаар сарын 27-ноос энэ сарын 14-нд манай улс төмөр замаар 14 128 вагон, 153 автомашин төмрийн хүдэр хилээр нэвтрүүлжээ. Тэгвэл дээрх хугацаанд 1466 вагон, 2320 автомашин зэсийн баяжмал экспортолсон байна.
Бэлтгэсэн Г.Равжаа