Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн 7 дугаар ээлжийн 14 хоногийн вакуумжуулсан сургалтыг ОУХ-ийн Найрамдал цогцолборт зохион байгуулж, нийт 196 залуу сургалтад хамрагдаж байна. Сургалтын үеэр зохион байгуулдаг Ажил олгогчдын өдөрлөг-Хөдөлмөрийн яармаг арга хэмжээ боллоо. Улаанбаатар хотоос 25 ажил олгогч байгууллага 461 ажлын байр, орон нутгаас 17 аймгийн 398, нийт 859 ажлын байр танилцуулж оролцогчид сургалтын дараах үйлдвэрлэлийн дадлага хийх байгууллагатайгаа гэрээ байгуулжээ. Сургалтын дараа залуучууд ажлын байрны дадлагаа хийснээр ажил мэргэжлийн чиг баримжаа, туршлага олж авах мэргэших боломж бүрдүүлж байгаа нэг хэлбэр бөгөөд цаашлаад байнгын ажлын байраар хангагдах, ажилд зуучлах ажлыг шат дараатай зохион байгуулж байна.