Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1303 хүнээс шинээр коронавирусийн халдвар илрэв. Шинээр илэрсэн тохиолдлын 720 нь нийслэлд, 4583 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 18 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1501 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 51 302 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9391 нь хөнгөн, 6823 нь хүндэвтэр, 2193 нь хүнд, 397 нь маш хүнд гэсэн оноштой аж.