МУЭ-ийн гишүүн 10 зураач Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны урилгаар байгалийн судалбар зургийн “Мөнгөнморьт арт” аялалд өнгөрсөн сард явсан. Тэд аяллын үеэр “төрүүлсэн” бүтээлүүдээрээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэн гаргасан билээ. Тус захиргаа байгууллагынхаа 30 жилийн ойн хүрээнд уран бүтээлчдийг дэмжиж, хамтарч ажилласан аж. Зураачид үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлийнхээ дээжээс тус газрынханд бэлэглэсэн бол байгаль хамгаалагч хамт олон уг ажлыг өгөөжтэй хэмээн дүгнээд үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзсэнээр дараа жил уг аяллыг Хэнтий аймгийн Биндэр сумд зохион байгуулах болсноо мэдэгдэв.
Энэ удаагийн аялалд зураачдаас гадна гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт оролцжээ
Бэлтгэсэн Р.Жаргал