Унгар улсын Засгийн газраас хоёр ширхэг амьсгалын аппаратыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандивласан. Тус амьсгалын аппаратын нэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өгчээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг ковид-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байна. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж байгаа юм. Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт коронавирусийн халдвар авсан эсвэл ойрын хавьтал болсон хүүхдүүд олон ирж байгаа ажээ. Сүүлийн 14 хоногт ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 10 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа учир тасгийн ор дүүргэлт 100 хувь байна гэдгийг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хэллээ.