Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1897 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1121 нь нийслэлд, 776 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 5968 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 15 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1469 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 883 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 55 853 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9484 нь хөнгөн, 6763 нь хүндэвтэр, 2206 нь хүнд, 380 нь маш хүнд гэсэн оноштой аж.