Мэргэжлийн холимог тулааны "UFC" холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл өнөөдөр ээлжит тоглолтоо Америк тулаанчтай хийж, I үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин Брандон Дэвис байлаа. Тэрбээр гурван тулаан хийж хоёр ялж нэг ялагдсан амжилттай байсан юм.
Д.Батгэрэлийн хувьд одоогийн байдлаар UFC-д дөрвөн тулаан хийгээд байгаа бөгөөд гурав ялж, нэг ялагдсан амжилт гаргажээ.
Д.Батгэрэлтэй тулалдсан Брандон Дэйвис нь 1990 онд төрсөн өдгөө 31 настай Америкийн нэгдсэн улсын тулаанч юм. Мэргэжлийн карьераа 2010 оноос эхэлж нийт 22 тулаан хийж 14 ялж найман удаа ялагдсан амжилттай. 14 ялалтынхаа дөрвөн тулааныг хүнд цохилтоор, дөрвийг өчилт боолтоор, зургаан тулааныг шүүгчдийн шийдвэрээр ялсан байдаг.