Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1643 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 832 нь нийслэлд, 811 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 7118 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 21-80 гаруй насны 14 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1454 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 786 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 55 968 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9372 нь хөнгөн, 6757 нь хүндэвтэр, 2308 нь хүнд, 349 нь маш хүнд гэсэн оноштой аж.