Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөд Унгар улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала хоёр ширхэг амьсгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Амьсгалын аппаратыг ачаалал ихтэй ажиллаж байгаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон амьсгалын аппарат шаардлагатай байгаа дүүргийн эмнэлэгт хүлээлгэн өгнө хэмээн албаныхан мэдээллээ.