Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатарын боловсруулсан хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг АНУ-ын зургаан муж улсад франчайзын гэрээний хүрээнд ашиглах болжээ. Хөтөлбөрт ой тогтоолт, түргэн бодолт, рубик угсрах, спорт өрөлт зэрэг хичээл багтдаг бөгөөд америк хүүхдүүд монгол багшаар удирдуулж оюун ухаанаа хөгжүүлэх нь. Х.Хатанбаатар “Америкт байгуулсан компани маань анхны, нэг сая долларын франчайзын гэрээгээ хийхээр боллоо. Байгууллагынхаа алсыг харааг “Дэлхий биднээс суралцана” хэмээн тодорхойлсон. Мөрөөдөл минь биелж эхэлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал