НҮБ-ын Хүүхдийн сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс санаачилсан “Явуулын автобустай сургалт” аян баруун аймагт үргэлжилж байна. Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлээс хөдөлсөн “автобус” уржигдар Говь-Алтайд хүрсэн бөгөөд дөрвөн сургуулийн эко клубийн 500 гаруй сурагчийг сургалтад хамруулжээ. Сурагчдыг байгалийн дурсгалт газраар аялуулахын зэрэгцээ агаар, орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг олгох нь аяны зорилго. Одоогоор нийслэл, орон нутгийн 10 сургуулийн эко клубийн сурагчид явуулын автобусанд “суусан” аж.