“Фэйсбүүк” компани иргэдэд цахим боловсрол олгох зорилготой “Бид дижитал иргэд” төслийг өнгөрсөн хавраас Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн олон оронд нэгэн зэрэг хэрэгжүүлж буй эл төслийн дэмжигчээр БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ажилладаг бол гүйцэтгэлийг нь “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хариуцдаг. Тэгвэл үүний хүрээнд БШУЯ багш нарт тоон бичиг үсгийн боловсрол олгох ажлыг манай улсын хэмжээнд зохион байгуулах нь. Тус компанийн Ази, Номхон далайн бүс хариуцсан, олон нийтийн бодлого зохицуулалтын газрын дарга Жорж Чен “Энэхүү төсөлд 1000 багш хамруулна. Цахим хэрэглээг илүү ухааалаг, аюулгүй болгохын тулд энэ чиглэлийн боловсролыг сурган хүмүүжүүлэгчдэд эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай” гэж онцлов.