Монголын хөлбөмбөгийн холбооны “Hisense” үндэсний дээд лигийн 18 дугаар тойргийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Цар тахлын улмаас лигийн тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан ч багуудын тоглолт сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Аваргын төлөөх тоглолтод “Атлетик 220” клубийнхэн түрүүлж, хоёр дахь удаагаа алтан цом гардсан бол “Дэрэн”-гийнхэн удаалж мөнгөн медаль хүртлээ. Мөн “СП фалконс”-ынхон хүрэл медаль зүүсэн юм. Тус лигийн шударга тоглолттой багаар энэ удаа “УБ-ын мазаалайнууд” клубийн тамирчид тодорчээ. Тэгвэл шүүгчдээс Б.Хаш-Эрдэнэ (Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбооны A зэрэглэлийн шүүгч) шилдгээр шалгарлаа. Түүнчлэн Г.Сүх-Эрдэнэ шилдэг туслах шүүгч болов. Тоглогчдын тухайд “ФС Улаанбаатар”-ын А.Сайханчулуун шилдэг хаалгачаар, “Дэрэн”-гийн хамгаалагч О.Мөнх-Оргил шилдэг хамгаалагчаар, “Атлетик 220”-ийн А.Тэмүүжин шилдэг хагас хамгаалагчаар тодров. Мөн “Би Си Эйч лионс”-ын Мисава Тэцүваки шилдэг довтлогчоор шалгарлаа