Монгол Улсын Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал гардууллаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулан өгчээ.
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Чойдогдэмэдийн Энх-Амгалан Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 28-р сургуулийн сургалтын менежер Цэдэвдоржийн Мягмаржав
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Самбуудаваагийн НансалмааӨвөрхангай аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн бага ангийн ахмад багш Тогтохын Лхагвасүрэн
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
- :БШУЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Оюунбилэгийн Дүнжиннамдаг
- БШУЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Цагаан-Өвгөний Бумангэрэл
- БШУЯ-ны Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Чимэдрэгзэнгийн Баярмаа
- БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Төмөрбаатарын Сумъяа
- Нийслэлийн ерөнхий боловсролын 115-р сургуулийн сургалтын менежер Дуламжавын Оюун-Эрдэнэ
- Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар дэд сайдын туслах бөгөөд гамшгаас хамгаалах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Сайнбилиг нарыг тус тус шагналаа.