Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2153 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 295 578 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдол бүгд дотоодын халдвар гэнэ. Нийт тохиолдлын 1204 нь нийслэлд, 949 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 7262 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1169 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 789 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62 415 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 11 378 нь хөнгөн, 6810 нь хүндэвтэр, 2207 нь хүнд, 394 нь маш гэсэн оноштой аж.