БШУ-ы дэд сайд Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Цогт-Овоо сумын 320 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилгын ажлын явцыг шалгалаа. Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны наймдугаар сараас эхлэн баригдаж буй уг сургуулийн нэмэлт санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна.
Тусын сумын ерөнхий боловсролын сургуульд нийт 280 хүүхэд суралцаж, 33 багш, ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд сурагчид цахимаар хичээллэж байсан бөгөөд өнөөдрөөс танхимаар хичээллэж эхэлнэ гэнэ.