Монгол Улсад Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллан, амжилт хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал болон яамны жуух бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гардууллаа. Тодруулбал,
- Төрийн дээд шагнал Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат ажилтан цол, тэмдгээр: Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн ерөнхий захирал Санжмятавын Бат
- Боловсрол, шинжлэх ухааны яамны жуух бичгээр: БШУЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Доржийн Батдорж
- Сангийн яамны жуух бичгээр: БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын мэргэжилтэн Мөнхжаргалын Дэлгэрмөрөн нарыг тус тус шагнав.