ЕБС-ийн сурагчдын халдварын тохиолдол өдөр ирэх тусам ихсэж буй. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүд болон зарим иргэдийн зүгээс танхимын хичээлийг болиулах санал гаргаж буй. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Бидний гол зорилго "сургууль дахин хаахгүй" байж, хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг бага ч атугай гүйцэхийн төлөө л байгаа.Вакцины 2-р тунд 12-17 насны хүүхдүүдийн 90%, багш нарын 86% нь хамрагдаад байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийн 70% нь сургууль биш гэр бүлийн орчинд авч байгаа гэсэн судалгаа гарлаа.Стандартын бус орчинд нэг ч хүүхдийг хичээллүүлэхгүй. Танхимаар хичээллэх өдрүүдийг үе шаттай нэмнэ" гэж мэдээллээ.