Одоогийн байдлаар нийслэлд цахим хэлбэрт бүрэн шилжсэн таван сургууль байна. Тодруулбал, Монгол тэмүүлэл, БХД Хангай Цогцолбор сургууль, 1-р сургууль, 52-р сургууль, 118-р сургуулийн 13240 сурагчийн сургалт цахим хэлбэрт шилжжээ. Мөн хичээлийн шинэ жил эхэлснээс хойш халдвар авсан 252 сурагч байгаа бол ойрын хавьтал 6300 орчим сурагч байна. Боловсролын салбарын ажилтнуудын 98,2 нь бүрэн тундаа хамрагдсан байна гэв. БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан "Хичээлийг нэгэнт нээсэн бол хаахгүй гэсэн байр суурьтай байна. 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 90 гаруй хувь, багш нарынх 98 хувийн үзүүлэлттэй байгаа ба нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ хичээл эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өсөөгүй байна. Халдвар авсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо авсан. Тиймээс цаашид хичээл сургалтын үйл ажиллагаагаа танхимаараа үргэлжлүүлнэ. Хэрэв халдварын тохиолдол буурвал 5/9 зарчмыг бууруулж, танхимын өдрийн тоог нэмнэ" гэж мэдээллээ.