Их, дээд сургуулиудын хичээл маргаашаас танхимаар эхэлнэ. Гэвч коронавирус, тэр дундаа дельта хувилбарын тархалт газар авч хүн ам олноор өвчилсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа. Дээрх саналаа Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулсан байна. Харин Шадар сайд С.Амарсайхан хөл хорио шийдэл биш хэмээн байр сууриа илэрхийлсэн аж.
Эсрэгээрээ Улсын онцгой комиссын гишүүд Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Нийслэлийн эрүүл мэндийн газрынхнаас хүсжээ.