Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ Серби Улсын нийслэл Белград хотод болох 2021 оны дэлхийн аваргад оролцох сорилго тэмцээнд дөнгөж сая тоглож сая яллаа. Тэрбээр, хүнд жингийн 75 кг-д хүч, хурд сорьж, өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатайгаар буулган, ялалт байгуулжээ. Улмаар боксын 75 кг-д улсаа төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болов.
Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Боксоор тууштай хичээллэж, амжилт гарган Монгол улсын гавьяат тамирчин болсон. Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд 60 кг, 64 кг-ын жинд тоглодог. 2004 оны Афины Олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондоны олимпуудад 64 кг-ын жинд тус тус оролцсоноос 2012 онд хүрэл медаль хүртжээ.
Бээжингийн олимпын 5-р байрын шагналтай. ДАШТ-ий хүрэл медальт (2009), Дэлхийн цомын мөнгөн медальт (2008), Осакад болсон 2001 оны Зүүн Азийн наадмын аварга, Дохад болсон Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чехийн Усти-над-Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга.