Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ХААИС-ийн Дархан-Уул, ШУТИС-ийн Өмнөговь аймаг руу шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулах үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өгчээ. Эл асуудлыг дараагийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ.