“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь 1999 оноос шинээр хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр бөгөөд өдгөө Азийн орнууд зонхилсон 21 улсад хэрэгжиж, 2020 оны байдлаар нийт 5000 гаруй залуус Япон улсад суралцаад байна. Энэхүү хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэх зорилготой аж. Энэ жил 15 магистр оюутан, 1 доктор оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд илгээж, тус тусын мэргэжлээр Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) суралцах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.