2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд хэрхэн элсэлт авах талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр МУИС болон МҮИС-ийн нэрийн маргааныг яамны зүгээс хэрхэн шийдвэрлэх вэ гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр "МҮИС луйвар хийсээр ирсэн. Үндэсний гэх тодотголтой төрийн өмчийн нэрийг буцаан авна" хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл БШУ-ны сайдын энэ үйлдлийг зүйд нийцэхгүй хэмээн МҮИС-ийн удирдлагууд үзэж, иргэний хэргийн шүүхэд өгнө гэдгээ өнөөдөр мэдээлэв. Харин Л.Энх-Амгалан сайд үүний хариуд "
МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл хийсэн. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" хэмээв.