Ерөнхийлөгчийн зарлигаар ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан 504 сурагчийг гадаадад сургах болсон талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын 330 сум, есөн дүүргийн 171 хорооноос энэ жил ЭЕШ-ын шалгалт, гадаад хэл, математикийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээрт курст суралцуулахын сацуу нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт сургаж, ирэх жил хэлний шалгалтад тэнцэж, босго оноо давж чадсан 50 орчим хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах, 450 хүүхдийг гадаадын их, дээд сургуульд суралцуулахаар болжээ. Тус хөтөлбөр Боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжих бөгөөд тэтгэлгийн журмыг Засгийн газраар шийдвэрлүүлэх аж. Цаашдаа жил бүр 504 оюутныг шалгаруулж, 2001 хүүхдийг хамруулах гэнэ.