ОХУ-д гадаад оюутнууд очиж суралцах боломжтой болсон талаар албаныхан мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тухайн оронтой агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран ОХУ-д суралцахаар очих боломжтой гэсэн үг.
Вакцинжуулалтын хувьд гадаад оюутнуудад Оросын оюутнуудтай ижил дүрэм үйлчлэх бөгөөд эрүүл мэндийн албан журмын даатгалтай гадаадын иргэд бүртгэгдсэн вакцинуудаас алийг нь ч хийлгэх боломжтой байх бол бусад нь «Спутник лайт» вакцинд хамрагдах боломжтой юм байна.
Энэ оны 9 дүгээр сараас ОХУ-ын 710 их, дээд сургууль сургалтаа энгийн горимоор эхлүүлж байгаа бөгөөд, 422 сая оюутан суралцагчид хичээлд хамрагдах аж. Ихэнх сургалтын байгууллагууд уламжлалт хэлбэрээр буюу танхимаар сургалтаа зохион байгуулах хэдий ч шаардлагатай тохиолдолд зайн сургалт руу шилжих бэлтгэл хангасан байна. Оюутнууд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран лаборатори, семинар, лекцэд хамрагдах, биеийн тамирын заал, усан бассейнд орох, дотуур байранд байрлах эрхтэй байх болно гэж ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдээлжээ.