БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн тэтгэлэг болон төлбөрийн талаар мэдээллээ. Тодруубал,
- Их, дээд сургуульд элсэн орж буй нэгдүгээр курсийн оюутнууд 9-р сарын 13-нд, 2-4 курсийн оюутнууд 9-р сарын 1-ээс цахимаар хичээллэж эхэлнэ.
- Улсын сургуулиудын төлбөрийг нэмэхгүй. Мөн бусад хувийн их сургуулиудад төлбөрөө хоёр хувааж авах чиглэл өгсөн.
- Боловсролын зээлийн сангаас энэ жил /буцалтгүй тусламж, багш мэргэжлээр сурах өндөр оноотой оюутнууд, гадаадад тэтгэлгээр сурах/ зэрэг тэтгэлгийг бүрэн олгоно.
Ташрамд дурдахад, Боловсролын зээлийн сангаас нийт 147 мянган оюутны 11 хувь нь л зээл авдаг гэнэ. Сангийн нийт төсвийн 50 хувь буюу 20 тэрбум төгрөг Дэлхийн шилдэг 100 сургуульд бакалаврын зэргээр сурч буй 323 оюутанд зарцуулагддаг бөгөөд ирэх жилээс тус тэтгэлгийг магистр, докторантаар сурах залууст зарцуулна гэнэ.