Гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай Өвөрхангай аймгийн "Тэмүүлэл-Эрдэм" бага сургуулийн дэргэд 240 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг шинээр барьж, ашиглалтад орууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгээр 2020, 2021 оны улсын төсөвт өргөтгөл барих санхүүжилтийг тусгаж, “Сод-Ээл” компани барилгыг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.
2009 онд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор хэмээн байгуулж байсан бөгөөд 2019 онд аймгийн Засаг даргын шийдвэрээр бага сургууль болгон өргөжүүлсэн гэнэ. Харин өргөтгөлийн барилгатай болсноор дунд сургууль болон өргөжиж байна.