Монгол Улсын хэмжээнд 11 мянга гаруй тусгай хэрэгцээт хүүхэд байна. Тэдний 1156 нь цэцэрлэгт 7794 нь сургуульд суралцаж байна. Харин үлдсэн хүүхдүүд нь биеийн байдлаас хамааран гэртээ аав ээжийнхээ асаргаанд байдаг. Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдэд боловсрол олгодог хоёр цэцэрлэг, зургаан сургууль бий. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудал буюу тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байх шийдлийн Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар талаар аав ээж, асран хамгаалагчид, багш ажилчидтай уулзжээ. Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд 10 дугаар цэцэрлэгийн хоёр ангийг тархины саажилттай хүүхдүүдэд зориулан тохижуулна гэдгээ илэрхийлсэн бөгөөд
- Тусгай хэрэгцээт хүүхдүүд тусгай сургуульд 9 дүгээр анги хүртэл суралцдаг. Тэднийг үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах
- Цэцэрлэгт хамрагдах насыг уян хатан зохицуулах
- Сургууль, цэцэрлэгээс бусад төрлийн боловсрол, хөгжлийн байгууллагыг байгуулах, эцэг эхчүүдэд сонголт олгох
- Багш нарыг дахин сургах, чадавхжуулах
- Ердийн сургуулийн багш нарт ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйд сургах
- Хүүхдийн сургууль дээр байх хугацааг сунгах
- Сэтгэл судлаачдыг ажиллуулахЭРҮҮЛ МЭНД:
- Эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах
- Хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэх
- Сэтгэцийн эмгэг гэсэн ганцхан ангилал, ойлголтод бүх хүүхдийг хамруулахгүй байх
- Өрхийн болон бусад шатны эмч нарын мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулах
- Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг орчин үеийн чиг хандлагад нийцсэн ажил мэргэжил, ур чадвар эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
- Хүүхдээ харж байгаа эцэг эхийн нийгмийн баталгааг сайжруулах
- Барилга байгууламжийн хүртээмжтэй байдал, хөгжлийн бэрхшлээтэй иргэнд ээлтэй байдалд анхаарах зэрэг асуудлаар ярилцжээ.