ЭМЯ-аас Эрүүл мэнд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын баталсан сургууль, цэцэрлэгийн баримтлах дүрмийн талаар мэдээллээ. Тодруулбал,
- Сургуулийн өмнөх боловсролд 4-5 настай хүүхдийн бүлгийг эцэг эхийн сонголтоор цахим, танхим гэх хоёр хэлбэрээр хичээллүүлнэ. Ангид 25-аас дээш хүүхэд бүртгэхгүй байх бөгөөд нэг хүүхдэд 1.5 м.кв-аас доошгүй талбай ногдох байдлаар зохицуулах. Мөн биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг цахимаар оруулахаар болжээ.
- ЕБС-ийн хувьд нэг ангид 20 хүүхэд хичээллүүлэх бөгөөд цахим, танхим гэх холимог хэлбэрээр орох аж. Мөн биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг цахимаар орно. 5/9-ын зарчмаар хичээллэж байгаад хүн амын дунд зонхилон тархсан вирусийн хувилбараас хамаарч 4/10 болгож өөрчлөх юм байна.