Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар Монголын түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлсэн. Тодруулбал,
- Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Ирц 74.1 хувьтай байсан бөгөөд хамгийн өндөр буюу 92 оноо авсан 6 шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид гэнэ. Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байсан талаар БШУЯ-аас мэдээллээ.
- Англи хэлний хичээлийг 24868 шалгуулагч сонгож, 22385 нь шалгалтад оржээ. Ирц 90 хувьтай байсан бөгөөд хамгийн өндөр буюу 100 оноог 16 шалгуулагч авчээ. Тэдний 5 нь орон нутгийн, 11 нь нийслэлийн сурагч юм байна.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагт хими, 13.00 цагт газарзүй, 16.30 цагаас нийгэм судлалын хичээлийн шалгалт эхлэх аж. ЭЕШ өгч буй нийт сурагчиддаа амжилт хүсье.