Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ оны ЭЕШ-ын бэлтгэл ажил, сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангагдсан байдалд хяналт, шалгалт хийжээ.
Үүний хүрээнд өнөөдрөөс эхлэн Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 16, 31 дүгээр сургуульд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Дүүргийн зургаан сургуулийн 127 бүлэгт 7871 хүүхэд элсэлтийн шалгалт өгөх аж. Ингэхдээ нэг ангид 10-15 шалгуулагч суух ширээ сандлыг байршуулан, тусгай анги, тусгаарлах өрөөг гаргаж, ариун цэврийн тоног төхөөрөмжийн бүрэн ажиллагааг хангуулан цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийлгэсэн, эсэхийг шалгасан байна.