Сүүлийн 24 цагийн дотор 1453 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 343, орон нутагт 1110 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн хугацаанд орон нутагт халдварын улмаас хоёр иргэн нас барлаа. Харин Улаанбаатар хотод нас баралт бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Ингээд халдварын улмаас нас барсан хүний тоо 871 боллоо.
Халлдвар авсан 1960 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5111
- Хүндэвтэр- 2773
- Хүнд – 815
- Маш хүнд - 187 хүн байна.