Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцаж байна. Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлж, цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоол зүйч мэргэжилтний орон тоог гаргаж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгаад буй.
Засгийн газрын тэргүүн эдгээр шийдвэрийн биелэлттэй танилцаж, багш, ажилчдын саналыг сонсон, зарим асуудлыг шийдвэрлэх юм. Ерөнхий сайд өнөөдөр Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль, 146 дугаар цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцах аж.