БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар “хүүхдүүд цэцэрлэг дээрээ амны хаалт зүүхгүй бөгөөд хичээлийн хэрэгслийг нь гурван сараар бэлдүүлэх” болсон талаар мэдээллээ. Тодруулбал, цэцэрлэгийн сургалт өмнөх шигээ буюу 8-10 цагийн хугацаагаар ажиллана. Харин хүүхдийн хичээлийн хэрэгслийг өнгөрсөн жил шиг гурван сараар бэлдэх аж. Хүүхдээ цэцэрлэгээс өөр ямар нэг маршрутаар буюу дэлгүүр зэрэг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх. Учир нь нэг ангиас ямар ч хүүхэд халдвар авахгүй байвал тасралтгүй танхимаар хичээллэх боломжтой талаар албаныхан мэдээллээ.
Энэ хичээлийн жилд цэцэрлэгт баримтлах дүрэм:
- Цэцэрлэг дээр гаднаас ямар нэг хоол хүнс, тоглоом зэргийг огт оруулахгүй тул хүүхдэдээ өгч явуулахгүй байхыг зөвлөж байна.
- Ангид байгаа тоглоом болон сургалтын зүйлүүдийг хүүхдүүдэд дамжуулж хэрэглүүлэхгүй бөгөөд аль болох халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлуулна.
- Хүүхдүүдэд гар ариутгагч хэрэглүүлэхгүйгээр аль болох савандаж угаалгаж байх
- Цэцэрлэг дээр хүүхдүүдийг шүдийг нь угаалгахгүй байхаар зохицуулсан бөгөөд хүүхдийн шүдийг хэрхэн зөв угаах тал дээр видео хичээлийг бэлдэж цацах тул хүүхдийг гэрт нь сайтар шүдийг нь угаалгаж байхыг зөвлөж байна.
- Ямар нэг байдлаар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цэцэрлэгт явуулахгүй байж гэрт нь тусгаарлахыг албаныхан зөвлөлөө.