Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1463 шинэ тохиолдол бүртгэж, 2269 иргэн эдгэрсэн гэнэ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 478 нь нийслэлд, 958 нь орон нутагт аж. Харин өнгөрсөн хоногт зургаан иргэн нас барсны тав нь архаг хууч өвтэй байсан бол нэг нь коронавирусийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байжээ.
Одоогоор эмнэлгийн хяналтад 8764 иргэн байгаагийн 1552 нь хүүхэд. Харин халдвар авсан 2862 жирэмсэн эхийн 254 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс гадна улсын хэмжээнд 37.156 хүүхэд халдвар авсны 1552 нь эмнэлгийн хяналтад оржээ. Мөн гэрээр эмчлүүлж буй 8824 хүн байна.
Улсын хэмжээнд вакцинжуулалтын нэгдүгээр тунд хамрагдсан 2.201.703 хүн байгаа нь нийт хүн амын 67.7 хувийг эзэлж байна. Харин хоёрдугаар тунд 1.997.988 хүн хамрагдсан нь нийт хүн амын 61.4 хувийг эзэлж буй.