Сүүлийн 24 цагийн хугацаанд 1,246 хүний сорьцод халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 368, орон нутагт 604 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171,194 болов. Харин коронавирусийн халдварын улмаас таван иргэн нас барлаа. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 846 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,774 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,723 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,357
- Хүндэвтэр- 2,441
- Хүнд – 789
- Маш хүнд - 187 хүн байна.