Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хүүхдийн эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Томуу ба Ковид-19 өвчтэй хүүхдийн эрэмбэлэн ангилалт” сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс эхлэн 08 дугаар сарын 11-ний хооронд зохион байгуулж байна.
Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн 143 Өрхийн эрүүл мэндийн төвийн 180 гаруй өрхийн эмч нар хамрагдаж томуу болон “Ковид-19” халдварт өвчтэй хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж, эрэмбэлэх мэдлэгээ дээшлүүлэн бататгаж байгаа юм. Сургалтыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Энхтайван, Хүүхдийн зөвлөх поликлиникийн эмч, хүүхдийн уушгины эмч, АУ-ны магистр, клиникийн профессор Ж.Нармандах, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч Б.Бат-Амгалан, Тусламж үйлчилгээний зохицуулагч, хүүхдийн уушгины эмч АУ-ы доктор О.Солонго нар удирдан явуулж байна.