Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдын суудлын хуваарийг гаргажээ. Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ)ийн eyesh.eec.mn хуудасны шалгуулагчийн булан хэсэгт тухайн сурагч бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан нэвтэрч, хуваариа хэвлэж авах боломжтой юм байна. Шалгалт өгөх байр, анги танхим, цагийн хуваарийг үүнд тусгасан аж.
Элсэлтийн ерөнхий шалгалтын огноог хойшлуулан, энэ сарын 19-22-нд зохион байгуулах болсон. “Ковид-19”-ийн халдвар авсан, тусгаарлах байранд байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай хүүхдүүдэд зориулан дахин шалгалт авахаар төлөвлөсөн билээ. Шалгуулагчдыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг БҮТ-өөс анхаарууллаа.