Хичээл эхлүүлэх шийдвэртэй холбоотойгоор боловсролын газрууд, сургууль, цэцэрлэгийн удирдлагад удирдамж, заавар журам хүргэх онлайн хурал, хэлэлцүүлгүүд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тухайлбал, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хичээл, сургуулийн хоцрогдолтой холбоотой ТАВАН чиглэлийн өргөн хүрээний хэлэлцүүлэг үргэлжилж буй. Гурав дахь өдрөө үргэлжилж буй уг сургалтад өнөөдрийн байдлаар 4000 багшийг хамруулаад байна.