Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийт 2,5 сая Файзер вакциныг авна. Тэгвэл уг гэрээний дагуу өчигдөр Файзер вакцины найм дахь ээлжийн 155,610 тунг хүлээн авчээ. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 450,450 тунг хүлээн авсан байна. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах болно гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Файзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.