Сүүлийн 24 цагийн хугацаанд 1178 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 361, хөдөө орон нутагт 817 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 169,851 болов.
Мөн хугацаанд 2047 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны гурван иргэн энджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9611 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6037
- Хүндэвтэр- 2536
- Хүнд – 848
- Маш хүнд - 190 хүн байна.