Нийслэлд өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 19 цэг ажиллана. Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7,945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,077, II тунд 916 буюу нийт 2,993 иргэн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,086,416 иргэн I тунд, 989,820 иргэн II тунд хамрагдаад байгаа юм.
Мөн нийт 2,075 жирэмсэн эх, 12-15 насны 31,829, 16-17 насны 16,578 хүүхэд тус тус II тунд хамрагдсан байна.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
4