Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэр гарсан. 2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар дараах шийдвэрийг гаргалаа.
Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.
Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
- 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав
- 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ
- Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ
- Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна
- Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
- Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
- Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.
- Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана
- Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана
Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
- Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ
- Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирэх хичээлийн жилд баримтлах зохицуулалтыг танилцууллаа.
ДЭЭД БОЛОВСРОЛ
- Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.
- 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.
Мөн орон нутгийн сурагчид танхимд хичээллэх юм байна.Түүнчлэн БШУЯ-наас нэг ангид суралцах хүүхдийн тоог 20+-5 хэмээн тогтоожээ.